Компанийн цаг хугацааны товчоон

 

2019.12.09
  • 2019 оны 12 дүгээр сарын 09-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн үйл ажиллагааны чиглэлийг Мэдээлэл Технологийн салбарт үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн.

2015.08.17

  • 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ХЭЭХ-ын шийдвэрийн дагуу шинэ тулгар, хөгжиж буй зах зээл рүү үйл ажиллагаагаа хэтдээ тэлэх зорилгын хүрээнд компанийн нэрийг Фронтиер Лэнд Групп ХК болгон өөрчлөв.  

2010.4.25

 

 

  • Эдийн засгийн үр ашиггүй нь тодорхой болсон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зогсоосноор, компанийн үйл ажиллагааны чиглэлийг үл хөдлөх хөрөнгийн түрээс, менежмент, хөрөнгө оруулалтын салбар болгон өөрчилж, Компанийн нэрийг Монголиа Девелопмент Ресорсес ХК болгон өөрчлөв.

2009.2-2009.9

  • Нийт хувьцааны 70 гаруй хувийг эзэмшдэг гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас магадлан шинжилгээ хийж, эдийн засгийн үр ашиггүй төслийн үйл ажиллагааг зогсоов.

2009.2.23

  • ХЭЭХ зохион байгуулж ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
  • Компанийн Гүйцэтгэх Захирлыг сольж Марат Утегенов томилогдов.

2007.12 сар

  • IPO хийж нийт 13.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлэв. 
  • Компани Туул Сонгино Усны Нөөц Хувьцаат Компани болов

2006.12.22

  • Туул Сонгино Усны Нөөх ХХКомпани үүсгэн байгуулагдав.